2012-01-26,12:29

Инээмсэглэл бол харилцааны тун үр өгөөжтэй бөгөөд хүчтэй хэрэгсэл

Өөрөөр хэлбэл, инээмсэглэл нь өөртөө болон бусдад эерэгээр нөлөөлөх нэг том арга юм. Үл таних газар, үл таних хүмүүсийн хүрээлэлд Та дулаахан инээмсэглэлийг хараад л маш их тайвшралыг мэдрэх нь дамжиггүй. Учир нь инээмсэглэл хүмүүст “Бүх зүйл хэвийн, чамайг хүлээн зөвшөөрч байна, айх ямар ч аюулгүй” гэсэн сэтгэгдлийг төрүүлдэг. Япончуудад “инээж буй хүн хамгийн хүчтэй” гэсэн зүйр үг бий. Тэгэхээр бид магадгүй инээмсэглэснээрээ бодож байснаасаа хамаагүй их зүйлийг нааштайгаар өөрчилж чадна.

Монголчууд их төв царайтай хэмээн дүгнэгддэг. Энэ нь бид сэтгэл хөдлөлөө хүссэн үедээ илэрхийлээд байдаггүй гэсэнтэй утга дүйцнэ. Гэвч сүүлийн үед уур бухимдлаа түрүүлж илэрхийлэх нь элбэг болсон. Энэ нь бидний нүүрний булчин сөргөөр хөдөлгөж, тэр хэмжээгээрээ өөрт болон бусдад сөрөг сэтгэгдэл төрүүлж байна гэсэн үг. Харин үүнээс сэргийлэх сайн “эм” бол яахын аргагүй инээмсэглэл юм. Инээмсэглэснээрээ бид нүүрний булчингуудын мэдрэлүүд сэргээж, түүгээр дамжин тархинд үйлчлэх мэдрэлийн эсүүдэд эерэг дохио өгч байгаа билээ.

Сэтгэгдэл:

Амьдрал сайхан
Сургалт гоёо байгаа биз дээ
Бичсэн: сургалтын блог хэзээ: 11:08, 2012-01-27 | Холбоос | |
hi
blogoo yanzal;a
Бичсэн: altnaa хэзээ: 10:47, 2012-01-27 | Холбоос | |
Сэтгэгдэл бичих



:-)